Хана, тааз, шалаа 10 см-аар дулаалснаар 50 хувийн хэмнэлт гарна. 5 см-р дулаалбал 35 хувийн дулааны хэмнэлт гардаг.
50 мкв сууцыг төслийн зуухаар халаадаг гэж бодъё. Төслийн зуух ойролцоогоор 3 цаг орчим дулаанаа барьдаг. Төслийн зуухнаас гарч байгаа халуун энергийг хэр их сайн хадгалж авна тэр чинээгээр байшин дулаан тав тухтай байх болно. Байшингаа дулаалснаар жилдээ 3 тонн нүүрс түлдэг байсан бол нэг портер хүрэхгүй түлдэг болсон айл ч бий.
Мэргэжлийн хүмүүсээр дулаанаа сайн хийлгэснээр 50 хувийн хэмнэлт найдвартай гарна.
Мөн байшингаа дулаалснаар сэргээгдэх эрчим хүч ашиглах боломжтой. Мөн сүүлийн үед нарны эрчим хүчээр ус халаадаг коллекторууд орж ирсэн. Энэ нь өвлийн улиралд усыг 25-30 градус хүртэл халаадаг. Тэр усаар өрөөгөө халааж, халуун усаа шийдэх боломжтой. Гол нь дулаанаа сайн хадгалдаг байх хэрэгтэй.
Том байшинг дулаалах өртөг өндөртэй байгаа бол цөөхүүлээ амьдардаг айл нэг өрөөгөө маш сайн дулаалаад халаалтаа шийдээд тэндээ өвөлжиж болно. Хоёулхнаа амьдрахын тулд 100 мкв байшинг бүгдийг нь халаагаад байх шаардлагагүй болно гэсэн үг.
ҮНЭ ӨРТӨГ
45 мкв талбайтай байшингийн дулаалгын материалын зардал 2,5-3 сая орчим төгрөг болдог.
Байшин болгон өөр өөрийн онцлог, хэмжээтэй учраас тооцоо тусдаа гарна. Мөн байшингуудын хийцийн алдаа дээр суурилж дулаалдаг учраас яг энэ материалыг ашиглаарай гэх юм байхгүй. Урт удаан хугацаанд байшингаа дулаан байлгаж, тав тухтай болгоё гэвэл мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах нь хамгийн чухал.

